Зарлал
2009-04-30 10:28:29
Жүжигчин, кино найруулагч Mel Gibson амьдралдаа хамгийн их үнэтэй мөнгөний чекийг өөрийн эхнэртээ бичиж өгч магадгүй болоод байна.
Mel Gibson эхнэрээсээ салах өргөдлийг 2009 оны 4 сарын 13-нд өгөөд байна. Сонирхолтой нь тэрээр салсан өдрөө 2006 оны 8 сарын 26 хэмээн бичжээ.
28 жилийн өмнө тэд гэрлэхдээ ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй учраас түүний эхнэр 53 настай Robyn Gibson нь хуулийн дагуу гэрлэлтийн хугацаанд бий болсон хөрөнгийн талыг авах эрхтэй юм. Хосууд 1980 онд гэрлэснээс хойш салах хүртэлх хугацаанд Mel Gibson-ы хөрөнгө нь ойролцоогоор 1 тэрбум доллар гэж тооцогдож байгаа юм. Үүнээс үзэхэд түүний эхнэр Robyn Gibson салахдаа 500 сая долларын хөрөнгө авч салж магадгүй нь. Мөн үүгээр ч зогсохгүй Mel Gibson-ы түүнтэй гэрлэсэн байх үед хийсэн кино бүтээлүүдийн ирээдүйд олох орлогийн талыг ч гэсэн авах эрхтэй болох юм."Mel Gibson-ы салалт" цааш унших »
2009-04-29 13:31:57
(Нийт: 2)


